АНУ, Канад, Мексик хамтран зохион байгуулах 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажил ид өрнөж буй энэ үед Ираны оролцоотой холбоотой маргаан үүсээд байна.
Канадын албаныхны мэдээлснээр, Ираны хөлбөмбөгийн холбооны удирдлагуудыг Ванкувер хотод болох FIFA-гийн хуралд оролцуулахаар нэвтрүүлэхээс татгалзсан байна.
Тодруулбал, Ираны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мехди Таж тэргүүтэй төлөөлөгчид Канадын хилээр нэвтрэх боломжгүй болсон бөгөөд энэ нь Канад улсад террорист байгууллагад тооцогддог Исламын хувьсгалт гвардитай холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Ираны тал төлөөлөгчдөө буцаасан бөгөөд FIFA-гийн хуралд оролцоогүй байна. Канадын засгийн газар виз, хил нэвтрүүлэх асуудлыг хувь хүн тус бүрээр нь шийдвэрлэдэг бөгөөд хуульд нийцээгүй тохиолдолд нэвтрүүлэх боломжгүй гэдгийг онцолжээ.
Энэ үйл явдал нь 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн үүсэж буй улс төр, аюулгүй байдлын сорилтыг дахин харуулж байна.
| Канад Ираны хөлбөмбөгийн холбооны удирдлагуудыг нэвтрүүлэхээс татгалзлаа | ||
| Үзсэн: 53 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.