![](/uploads/201605/news/thumb/67b8bdf3dba50ced194dd7f174cdb164_x3.jpg)
Мэргэжлийн сэтгүүлчдийн дунд “Бүртгэл, аудитын хөгжил бидний амьдралд” сэдэвт нийтлэлийн уралдаан зарласан. Уралдаанд МҮОНР-ийн сэтгүүлч Д.Баяржаргал “Нягтлан бодох бүртгэл, аудит хийгээд шударга үнэний төв” радио нэвтрүүлгээр тэрүүллээ.
Хоёрдугаар байрт “Ийгл” телевизийн сэтгүүлч Э.Оюун-Эрдэнийн “Нэгдмэл тайлан гаргавал хөрөнгө оруулалтын шийдвэр бодитой болно” сурвалжлага, гутгаар байрт “Монцамэ” агентлагийн сэтгүүлч Б.Ариунзаяагийн “Мөхлөг буюу сампингаас электрон хувилбарт шилжсэн нь” нийтлэл шалгарав.
Түүнчлэн ММНБИ-ээс нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын радиогийн сэтгүүлч Ю.Гантөмөрийг ММНБИ-ийн хүндэт тэмдгээр, “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч Б.Баяртогтоход хүндэт өргөмжлөл хадгалууллаа.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн 20, Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб байгуулагдсаны зургаан жилийн ойг тохиолдуулан нягтлан бодох бүртгэл, аудитын үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилгоор дээрх уралдаан зохион байгуулагдсан.
Уралдаанд радио, цахим хэвлэл, телевиз, өдөр тутмын сонины сэтгүүлчид бүтээлээрээ өрсөлдсөн юм.
МҮОНР-ийн сэтгүүлч Д.Баяржаргал тэргүүллээ | ||
Үзсэн: 3040 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.