![](/uploads/201612/news/thumb/e390fa35d2b37b8f8fcc82e7b3de0185_x3.png)
"Бондын үр өгөөж" сэдэвт сургалт, семинарыг Монголын хөрөнгийн биржийн хурлын танхимд энэ сарын 9-нд зохион байгуулах гэж байна. Монголын хөрөнгийн бирж, МҮХАҮТ-ын хамтран зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааг банкны нөхцөлөөр бус өөрийн бизнесийн нөхцөлөөр зах зээлээс санхүүжилт босгох боломж гэж тодотгож байна.
Бизнес эрхлэгч хүн бүхэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх болон эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг үнэт цаасны зах зээл дээр бонд гаргах замаар шийдвэрлэх боломжтой байдаг.
Урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр олох,
Банкны зээлийн хүүгээс хямд өртөгтэй хөрөнгө оруулалтын эх үүсвэр олох,
Бондын хүү болон эргэн төлөлтийн нөхцөл уян хатан,
Хүссэн хэмжээгээрээ хөрөнгө оруулалт татах боломжтой байдгаараа бусад санхүүгийн хэрэгслүүдээс давуу талтай гэж сургалт, семинарыг зохион байгуулагчид хэлж байна.
"Бондын үр өгөөж" сэдэвт сургалт семинар болно | ||
Үзсэн: 870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.