Шууд Chart

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч явсан зорчигчийг мөргөж гэмтээжээ

2026-06-11 10:19:41

 

Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 10-ны өдөх Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашин хүн мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөдлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ.

Энэ хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.  Монгол Усын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэж заасан байдаг.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан явган хүний гарц руу дөхөж үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.  


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч явсан зорчигчийг мөргөж гэмтээжээ  
Үзсэн: 85 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй