Францын Полинез мужийн удирдлагууд АНУ-ын судалгааны "Сийстеадинг" хэмээх компанитай татгалзахын аргагүй сонирхолтой төсөлд хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ. Энэ бол манай гарагийн хамгийн анхны далай дээр хөвөгч хотын тухай төсөл юм. Тус компани энэхүү хөвдөг хот байгуулах төслөө сүүлийн таван жилийн хугацаанд боловсруулж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу уг хотыг Номхон далайн өмнөд хэсэгт байгуулах юм.
Түүнчлэн уг хотын төсөл нь улс орны эдийн засаг, болон байгаль орчинд хэрхэн нөлөөлөх, хууль эрх зүйн орчинг хэрхэн бий болгох зэрэг асуудлуудын талаарх судалгааны ажил хийгдэж байна. Судалгааны ажлыг бүрэн дуусмагц барилгын ажлыг эхлүүлэх бөгөөд ойролцоогоо 2019 онд хөвдөг хотын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээд төлөвлөж байна.
Сонирхуулахад, Норвеги улс дэлхийн хамгийн анхны хөвдөг усан замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус улсын Кристиансэнд хотоос Трондием хүртэл 1094 км байдаг бөгөөд энэхүү замыг товчилж далай доор барьж байгаа юм. Далайн усан доор 30 метрийн гүнд хоёр эгнээ бүхий авто замыг байгуулж байна. Энэхүү авто зам ашиглалтад орсноор жуулчдыг усан доогуур Норвеги улсаар аялах боломжийг нээгээд зогсохгүй далайн тээвэрлэлтийн ачааллыг ч бууруулахаар төлөвлөж буй юм байна. Усан доогуур барьж байгаа энэхүү хөвдөг замыг барихад нийт 25 тэрбум америк долларыг зарцуулж байгаа аж.

| Манай гарагийн анхны хөвдөг хотыг Номхон далайд барина | ||
| Үзсэн: 832 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.