Шууд Chart

Нийслэлийн хүүхдийн 156 дугаар цэцэрлэгт 505 хүүхэд суралцана

2026-09-02 11:13:06

Тус цэцэрлэг нь 2011 онд байгуулагдаж, 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. “Суралцагч бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн чанартай, үр дүнтэй сургалт, үйл ажиллагаагаар суралцахуйн тэгш, идэвхтэй оролцоо, суралцахуйн ахиц, сайн сайхан байдлыг дэмжиж, мэдлэг, чадвар, хандлагад бодит ахиц гаргах” зорилгын хүрээнд 11 зорилт тавин ажиллаж байна.
 
Нийслэлийн хүүхдийн 156 дугаар цэцэрлэг нь хүүхдэд аюулгүй, ээлтэй орчныг нэн тэргүүнд тавьж, хүүхдийн хэрэгцээ сонирхолд тулгуурлан бүхий л талаас нь дэмжин тусалж, чиглүүлэн, хөгжүүлж ажиллаж байна. 2026-2027 оны хичээлийн жилд хичээлийн 3 байранд 51 багш ажилтан ажиллаж, 505 хүүхэд суралцана.
 

Нийслэлийн хүүхдийн 156 дугаар цэцэрлэгт 505 хүүхэд суралцана   
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй