Сүүлийн 10 жилд Казакстаны аж үйлдвэр асар хурдтай хөгжиж байна. Ялангуяа уран олборлолтоороо 2009 оноос хойш АНУ, Хятад, Австралийг гүйцэн түрүүлж, дэлхийн тэргүүлэгч улс болоод байгаа бөгөөд нийт уран олборлолтын 28 хувийг дангаараа эзэлдэг байна.
Жилд л гэхэд 23 мянга гаруй тонн уран олборлодог ба улсын хэмжээнд уран олборлолтоо 10 хувиар бууруулах шийдвэр гаргасныг тус улсын төрийн өмчит "Казатомпром" компани мэдэгджээ. Энэ нь ойролцоогоор 2000 орчим тонн бөгөөд энэ нь дэлхийн нийт уран нийлүүлэлтийн 3 хувийг эзэлж буй юм байна.
"Казатомпром" компанийн захирал Аскар Жумагалиев нь “Жилээс жилд цөмийн эрчим хүчний хэрэгцээ өсөж байгаа ч ураны олборлолт хэт өндөр байх нь зохисгүй. Тиймээс бид энэ шийдвэрээ ураны зах зээл гаргаж байгаа хамгийн зөв шийдвэр гэж үзэж байна” гэдгээ онцолжээ.
Казахстаны энэ мэдэгдэл нь дэлхийн зах зээл дэх ураны үнийн өсөлтөд өндрөөр нөлөөлөөд байна. Зах зээл дээр ураны үнэ 10 хувиар өсч, 1 фунт ураны үнэ 24.25 америк долларын өртөгтэй болоод байсан бол дахин нэмэгдэж 26.35 америк доллар буюу 19 хувь хүртлээ өсчээ.
Дэлхийн хамгийн том уран нийлүүлэгч Казахстан улс олборлолтоо багасгаж байгаа нь цаашид ураны үнэ улам өснө гэж олон улсын шинжээчид үзэж байна.
| Казакстан улс 2017 онд ураны олборлолтоо 10 хувиар бууруулна | ||
| Үзсэн: 992 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.