Дэлхийн электрон барааны зах зээлд томоохон байр суурь эзэлдэг томоохон корпорациудын нэг бол Япон улсын "Тошиба" корпраци. Тус корпораци нь элекрон барааны зах зээл дээрх байр сууриа илүү өргөжүүлэхийн тулд цөмийн эрчим хүчний салбарт хүч үзээд байгаа. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу "Тошиба" 2006 онд АНУ-ын цөмийн эрчим хүчний "Вестинхаус" компанийг 5.4 тэрбум америк доллараар худалдан авчээ. Худалдан авснаас хойш "Вестинхаус"-ын үйл ажиллагаа тун амжилттай явагдаж байсан боловч энэ долоо хононоос эхлэн компанийн хувьцааны үнэ 12 хувиар буурч, өмнө байгаагүй доод түвшиндээ хүрчээ.
Одоогийн байдлаар "Тошиба" "Вестинхаус"-ын 77 хувийг эзэмшдэг бөгөөд энэ уналт нь цөмийн эрчим хүчний бизнест маш их хэмжээний алдагдал хүлээхэд хүргээд байгаа юм. Хэрээ энэ алдагдал цаашид үргэлжилвэл цөмийн эрчим хүчний зах зээлд эзлэх байр сууриа алдаад зогсохгүй элекрон барааны компанид нь ч мөн муугаар нөлөөлж болзошгүй гэж удирдлагууд үзжээ. Тиймээс энэ уналтаас хэрхэн гарах цаашлаад хөрөнгө санхүүгийн шинэ төлөвлөгөөг боловсруулсанаа тус компанийн зүгээс танилцууллаа.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар корпорацийн хийх хамгийн эхний ажил нь өөрийн үйл ажиллагааны бүтцэд өөрчлөлт оруулж үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулан 2.6 тэрбум гаруй ам долларын хөрөнгө мөнгө босгох төлөвлөгөөг боловсруулаад буй юм байна. Үүгээр ч зогсохгүй тус зах зээл дэх нэр хүндтэй удирдагчдаас тусламж хүсч байгаагаа мэдэгджээ.
| "Тошиба" корпораци санхүүжилтийн шинэ төлөвлөгөө боловсруулна | ||
| Үзсэн: 608 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.