Шууд Chart

АНУ "Исламын улс" бүлэглэлд агаараас цохилт өгчээ

2017-01-20 13:20:00

АНУ-ын агаарын хүчин өчигдөр буюу орон нутгийн цагаар лхагва гарагийн үдшийн 11 цагийн орчимд Ливийн хил дээр байрлах хэт даврагч "Исламын улс" бүлэглэлд агаараас цохилт өгсөн тухай "Ройтерс" агентлаг мэдээллээ. Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картор мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Манай агаарын цэргийн хүчин Ливи дэх төв болон умард нутгийн Сирт хотоос баруун өмнө зүгт хотоос 45 км-ийн зайд "Исламын улс" бүлэглэлийн байрлаж байсан хэд хэдэн обьект руу оновчтой дайралт хийлээ. Үүний үр дүнд тус бүлэглэлийн 80 гаруй цэргийг устгалаа" гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн эдгээр амь үрэгдэгсдийн дотор Европод алан хядах үйл ажиллагаа явуулдаг төдийгүй Европын холбооны улсуудад гарсан халдлагуудтай холбоотой байж болзошгүй этгээдүүдийг устгасныг мөн тэрбээр онцоллоо. Энэхүү цэргийн ажиллагаанд тус улсын агаарын хүчний Б-2 сөнөөгч онгоц оролцож, 30 гаруй цагийн хугацаанд агаараас цохилт өгөх ажиллагааг явуулсан байна.

Энэ ажиллагааны үр дүнд тус бүлэглэлийн 100 орчим байлдааны зэвсгийг мөн устгаж чаджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ "Исламын улс" бүлэглэлд агаараас цохилт өгчээ   
Үзсэн: 1310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [37.220.133.xxx] 2017-01-20 16:27
Ene daisnuudiig ustgaj duusaad uls orniig hul deer ny bosgoj ard tumeniig eh orond ny iruulbel ih buyan boloh baih.
zochin [119.40.99.xxx] 2017-01-20 15:11
http://Cash4Visits.com/ref.php?refId=344282 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

Бидэнтэй нэгдээрэй