АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанаасаа өмнө өөрийн засаг захиргааны сүүлийн буюу 15 дахь гишүүнийхээ нэрийг дэвшүүлж байгаагаа олон нийтэд зарлалаа. Тэрбээр АНУ-ын Хөдөө аж ахуйн сайдад Жиоржиа мужийн захирагч Сонни Перьдюгийн нэрийг дэвшүүллээ.
Энэ тухай тус улсын дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Майк Пенс “Шинэ Засгийн газар бүрдсэнд баяртай байна. Бид түүхэн өдрийн өмнө хүрэлцэн ирээд байна” гэж сэтгүүлчдэд ярилцлага өгчээ. Түүнчлэн тэрбээр Засгийн газарт Америкийг дахин хамгийн шилдэг болгох гишүүд цугларсныг онцолжээ.
АНУ-ын Сенат түүний бүрдүүлсэн засаг захиргааг баталгаажуулах сонсголыг үргэлжлүүлсээр байна. Сенатын танхим Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хүртэл түүний засаг захиргаандаа нэрийг нь дэвшүүлсэн эрхмүүдийг хэлэлцэж, эцэслэн батлах юм. Дональд Трамп орон нутгийн цагаар 20-ны өдрийн 17 цагт Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхлэн, өөрийн засаг захиргаагаа удирдах юм.
Харин Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 20-ны өглөөний 9 цагаас эхлэх бөгөөд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.
| Дональд Трамп АНУ-ын Хөдөө аж ахуйн сайдад Сонни Перьдюгийн нэрийг дэвшүүллээ | ||
| Үзсэн: 643 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.