Пүрэв гарагт Ираны нийслэл Тегеран хотод шатаж байсан барилга нурсны улмаас ажил үүргээ гүйцэтгэж явсан 20 гаруй гал сөнөөгч амь үрэгдэж, 70 гаруй хүн гэмтэж, бэртсэн томоохон осол болсон талаар CNN агентлаг мэдээлж байна. Түүнчлэн одоогийн байдлаар 35 гал сөнөөгчийг барилгын нурангин дундаас эрэн хайх ажиллагаа явагдаж байна.
Гал гарч улмаар нурсан энэхүү барилга бол 1962 онд Ираны нийслэл Тегеран хотын төвд баригдсан, тус улсын хамгийн өндөр барилгуудын нэг бөгөөд нийт 17 давхар, эдийн засаг болон худалдааны томоохон төв байжээ. Орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөөний 7 цагийн орчимд тус барилгын 9 давхраас гал гарч эхэлсэн байна. Гарч буй галыг унтраахаар тус улсын гал сөнөөх 10 ангийн нийт 120 гаруй гал сөнөөгч нийт 3 цагийн турш ажиллаж байжээ.
Хичнээн хүч нэмэгдүүлэн ажилласан ч, галын хэмжээ багасахгүй, нэмэгдсээр улмаар нуран унасан байна. Одоогийн байдлаар гал гарсан шалтгааныг тогтоох боломжгүй байгааг холбогдох албаныхан мэдээлж байна.
Харин хамгийн эхэнд нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, гал сөнөөгч болон цэргийн албан хаагчид, аврах тусгай багийнхныг дайчлан ажиллаж байгааг тус улсын Дотоод хэргийн сайд мэдээлжээ. Зарим эх сурвалж тус барилгын 10 дугаар давхарт байрлах жижиг хийн цилиндр дэлбэрсэн байж болзошгүй гэх таамгийг хэлж байгаа юм.
| Тегеранд шатаж байсан барилга нурж, 20 гаруй гал сөнөөгч амиа алджээ | ||
| Үзсэн: 733 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.