Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах боломж

2017-01-20 16:51:56

МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" сувгийн "Нээлттэй хэлэлцүүлэг" нэвтрүүлэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах боломж...

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах боломж  
Үзсэн: 4376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.189.xxx] 2017-03-01 18:17
Асуудлаа мэдэхгүй хүмүүс оролцуулаад буруу мэдээлэл түгээхээ болиочээ, мэргэжлийн хүмүүс байгаа биздээ сэтгүүлчээ
Багш [202.131.250.xxx] 2017-01-23 17:29
тиймээс хөнгөн бэрхшээлтэй хүүхдийг хамт олных нь дунд сургаж хүнд хэлбэрийн хэлгүй, сонсголгүй, сэтгэцийн болон оюун ухааны хомсдолтой, сэргээн засах эмчилгээ шаарддаг бие засаж чадахгүй гэх мэт хүүхдүүдийг тусгайлан сургах шаардлага үнэхээр байгаа. Тийм хүүхдүүдэд асрагч багш, эмч багш, хэл засалч багш, хоолны багш гэх мэт маш олон багш хэрэгтэй болдог. Тэдний хөтөлбөр яагаад ч жирийн хүүхдийнхтэй ижил байж болохгүй. Тиймээс тэгш хамруулах гэдэг нь хамт олон дотор нь ч бай тусгайд нь ч бай эзэмшвэл зохих чадварыг нь олгохыг хэлж байгаа. Тунгалаг стандарт хангахгүй гээд яриад байх юм. Өнөөдөр хэн ч стандартын дагуу хатуу үнэлгээ хийхгүй байгаа. БСШУЯ-аас өнгөрсөн 4 жилд батлан хэрэгжүүлсэн "Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх онол арга зүй" яагаад хүүхэд нэг бүр гэж байгаа юм бэ гэдгийг ч ойлгоогүй. Хүүхэд нэг бүрийн хэрэгцээ, шаардлага, хүсэл сонирхол, авьяас ерөөсөө юм бүхэн нь өөр учир багш нар энэ арга зүйг эзэмшиж хэрэгжүүлж байгаа юм шүү дээ. Ярих асуудлаа бүр нарийн судлаачээ.
Багш [202.131.250.xxx] 2017-01-23 17:22
БСШУЯ-аас өнгөрсөн 4 жилд дэлхийд боловсролын асуудлаараа тэргүүлж байгаа улс орнуудын хөтөлбөрийг судалж байж хийсэн шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа жирийн багш ойлгоод байхад Яамны СӨБ хариуцсан хүнийг суулгачихаад дутуу хариулт өгөөд байх юм. Хөтөлбөрт тусгасан "ӨРСӨЛДӨХ ЧАДВАР" гэдэг ойлголт бол "АМЬДРАХ ЧАДВАР" болохоос хэн нэгнийг нөгөөтэй нь өрсөлдүүлэх гэсэн агуулга биш юм шүү дээ. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд дэлхий ертөнцийн хаана ч байсан өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангаж нийгэмд чинээлэг "амьдрах чадвар" олгох зорилт зарчим юм. БСШУЯ-аас хийсэн хөтөлбөрийн шинэчлэлээр энэ хэрэгцээг харгалзан 3 шинэ хичээл ордог болсны нэг нь "Амьдрах чадвар"-ын хичээл. Шинээр АЧ, ИБ, ХГҮА энэ гурван хичээл хүүхэд бүрийн ирээдүйн зорилго, хэрэгцээ, авьяас сонирхолыг харгалзан олгож байгаа "хүнийг хүн болгох" хичээл юм шүү. Сургууль багш нартай ярилцсан бол арай бодитой байх байлаа. Үнэхээр харамсаж байна. Хайран цаг хайран нэвтрүүлэг. Хүүхэд хүүхдийнхээ дунд бэрхшээлээ мартдаг.
Багш [202.131.250.xxx] 2017-01-23 17:12
Ийм буруу мэдээлэлтэй хүмүүсийг оролцуулсан нэвтрүүлэг хийж яагаад олон түмнийг төөрөгдүүлж байна вэ. ХБХТХБ-ын хамгийн чухал хэсэг нь хүүхэд өөрөө ХБ-тэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх явдал. Энэ бол хэтэрхий эмзэг сэдэв. Бүгд буруу ярих юм. Манай хүүхдийн үнэлгээ нь доогуур байдаг гэж. 2012 онд БСШУЯ-аас гаргасан үнэлгээний шинэ журамд 1-3-р ангийн хүүхдийг "үнэлэхгүй" гэсэн байгаа. Хэн ч үнэлээгүй, тэгж худал ярих хэрэггүй. Тус журманд онолын мэдлэгийн үнэлгээ 20%, 5% нь шалгалтын үнэлгээ 60% нь хүүхдийн идэвх оролцооны үнэлгээ, сэтгэл зүрх, зүтгэл чармайлтын үнэлгээ орж байгаа. Гэтэл миний хүүхэд бичиж чадахгүй учир муу дүн авдаг гэж ямар ч ойлголтгүй ярьж байгаа эцэг эхчүүддээ сургалт хийж мэдээлэл өгч байж нэвтрүүлэгт оруулах хэрэгтэй байсан юм. Тунгалаг гэдэг хүн боловсролын салбарын шинэчилсэн хөтөлбөрийн зарчим агуулга үнэлгээ, арга зүйг судалмаар байна. Ядаж хууль болон төрийн бодлогод тусгасан зүйлийг судалчихаад ярих хэрэгтэй. Үнэхээр харамсмаар юм.

Бидэнтэй нэгдээрэй