Казахстан улс нь 2009 оноос хойш уран олборлолтоороо дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд нийт уран нийлүүлэлтийн 28 хувийг эзэлдэг. Жилд 23 мянга гаруй тонн уран олборлодог ба улсын хэмжээнд уран олборлолтоо 10 хувиар бууруулах шийдвэр гаргасныг тус улсын төрийн өмчит Казатомпром компани мэдэгджээ. Энэ нь ойролцоогоор 2 мянга орчим тонн бөгөөд энэ нь дэлхийн нийт уран нийлүүлэлтийн 3 хувийг эзэлж байгаа юм.
"Казатомпром" компанийн захирал Аскар Жумагалиев нь “Жилээс жилд цөмийн эрчим хүчний хэрэгцээ өсөж байгаа ч ураны олборлолт хэт өндөр байх нь зохисгүй. Тиймээс бид энэхүү бууруулалт нь ураны зах зээл дахь хамгийн зөв шийдвэр гэж үзэж байна” гэдгээ онцоллоо.
Казахстаны энэ мэдэгдэл нь дэлхийн зах зээл дэх ураны үнийн өсөлтөд өндрөөр нөлөөлжээ. Ураны үнэ 10 хувиар өсөж 1 фунт ураны үнэ 24,25 долларын өртөгтэй болоод байсан бол дахин нэмэгдэж 26,35 доллар буюу 19 хувь болтлоо өсжээ. Дэлхийн хамгийн том уран нийлүүлэгч Казахстан улс олборлолтоо багасгаж байгаа нь цаашид ураны үнэ улам өснө гэж шинжээчид үзэж байна.
| Казахстан улс 2017 онд ураны олборлолтоо бууруулна гэдгээ мэдэгджээ | ||
| Үзсэн: 700 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.