Шууд Chart

Монголын Урчуудын Эвлэлийн хорооны даргаар Б.Төмөрбаатар улиран сонгогдлоо

2017-01-22 11:02:23

Монголын Урчуудын Эвлэлийн  хорооны 16 дугаар их хурал Соёл Урлагийн Их Сургуулийн “Оюутны театр”-ын танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Их хурлаар тус хорооны дарга, удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр сонгосон байна.  Хорооны даргад таван уран бүтээлч өрсөлдсөнөөс 2014 оноос хойш тус хорооны даргаар ажиллаж байгаа Бадарчийн Төмөрбаатар улиран сонгогджээ.

Энэ онд Монголын урчуудын эвлэлийн түүхт 75 жилийн ой энэ жил тохионо. Тиймээс уг их хурлаар зураач урчууд ирэх дөрвөн жил ажлынхаа төлөвлөгөөг хэлэлцэж, хорооныхоо дүрмийг шинэчлэн баталсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монголын Урчуудын Эвлэлийн хорооны даргаар Б.Төмөрбаатар улиран сонгогдлоо   
Үзсэн: 4670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй