Шууд Chart

693 орчим бөхөн үхсэн байхыг олжээ

2017-01-23 10:59:15

Дэлхийд нэн ховорт ордог бөхөн гөрөөс Говь-Алтай, Ховд аймгийн зургаан сумын нутагт цөөн тоогоор амьдардаг. Сүүлийн үед энэхүү амьтан олноороо үхэж байгааг эх сурвалж мэдээллэж байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг мөн голомтын бүсэд ажилласан юм. Энэ сарын мэдээгээр хоёр аймгийн есөн сум буюу тодруулбал Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сумын нутагт нийт 693 орчим бөхөн үхсэн байхыг олжээ.

Бөхөн өргөн уудам нутагт амьдардаг тул хаана, хэдэн бөхөн үхсэнийг яг нарийвчлан тогтооход бэрхшээлтэй аж. Одоогоор үхсэн бөхөнгийн 500 гаруй сэг зэмийг устгаад байгаа мэдээллийг аймаг орон нутгийн зүгээс өгч байна.

Хамгийн ноцтой нь малчид өвчтэй хар сүүлт, янгиртай таарснаа байгаль хамгаалагчдад утсаар хэлж эхэлсэн байна. Ийнхүү бөхөнгийн сүрэгт мялзан өвчин гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг хүргүүлж байна. Хорио цээр тогтоосон газар нутгийг газрын мэдээллийн санд оруулж иргэн аж, ахуйн нэгж байгууллагуудад сурталчлах, халдварт өвчин гарсныг далимдуулан хууль бусаар хулгайн ан хийх, ан амьтны түүхий эд, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, тээвэрлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, малчид хээр хөдөө үхсэн бөхөнгийн сэг зэмтэй таарвал яаралтай мэдэгдэж байх, хорио цээрийн үед ажиллахдаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж аваар ослоос урьдчилан сэргийлэх зэргийг сэрэмжлүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

693 орчим бөхөн үхсэн байхыг олжээ  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй