2012 онд барилгын ажлаа эхлүүлсэн ч дөрвөн жил гаруй нүүрийг үзээд байсан Даланзадгад хотын тавдугаар сургууль ашиглалтанд орж байна. Тус сургууль нь 1200 хүүхдийн багтаамжтай, 38 анги танхимтай Монгол Улсын хамгийн том сургууль юм.
Таван тэрбум 60 сая төгрөгийн орон нутгийн хөрөнгө оруулалтай, хамгийн олон жил баригдсан гээд тодотгох зүйл олонтой уг сургууль 2016 оны арваннэгдүгээр сард барилгын ажил нь бүрэн дуусч, улсын комисст хүлээлгэн өгсөнөөр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Тавдугаар сургуулийн хувьд хүүхдийн сурч боловсрох орчин, заал танхим гээд бүгд стандартын шаардлага хангасан байна.
Харин энэ оны хувьд тус сургуулийн гадна тохижилтын ажлыг 150 сая төгрөгөөр, говийн оюу сангийн 40 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр мэдээлэл зүйн кабинет тохижуулах, анги хэлний кабинет, хөл бөмбөгийн талбай байгуулах зэрэг ажлыг орон нутгийн төсвийн 40,5 сая төгрөгөөр хийхээр болжээ.
Мөн Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрын зүгээс нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.
Сургуулийн нээлтэнд УИХ-ын гишүүн Л.Энхболд оролцож өөрийн санаачилсан” Говийн хүү “сангийн санхүүжилттай 10 LCD зурагтыг гардууллаа. Тус сангийн хувьд Өмнөговь аймгийн эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү хөрөнгө оруулдаг тогтмол үйл ажиллагаатай төрийн бус байгууллага юм.
| Өмнөговьд шинэ сургууль нээлтээ хийлээ | ||
| Үзсэн: 828 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.