Шууд Chart

Орхон аймаг вирус оношилгооны шинэ загварын аппараттай болжээ

2017-01-23 11:23:26

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Япон улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв Вирус оношилгооны шинэ загварын аппараттай болжээ. Уг аппарат нь томуугийн вирус, элэгний В, С вирус, шинэ болон дахин сэргэж буй халдварыг үүсгэж байгаа вирусыг оношилж, богино хугацаанд лабораторийн хариу гаргах хүчин чадал онцлогтой юм байна.

Энэхүү аппарат нь Япон Улсын Засгийн газрын дэмжлэгээр Токио хотын Халдварт өвчний үндэсний хүрээлэн дэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын томуугийн лавлагаа төвөөс нийлүүлж байгаа юм байна. 75,5 сая орчим төгрөгийн өртөгтэй тус аппарат манай улсад Дорнод, Ховд, Орхон, Дархан-Уул аймагт буюу бүсчилсэн хэлбэрээр олгогдож байна.

2010 онд Орхон аймаг Вирус шинжилгээний тоног төхөөрөмж бүхий лабораторитой болж байжээ. Түүнээс хойш 1590 хүнд шинжилгээ хийснээс 190 нэр төрлийн вирусыг илрүүлсэн байдаг бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр тоног төхөөрөмж, урвалж бодисоор ханган ажиллаж үйл ажиллагаа нь жигдэрчээ.

Уг аппарат нь томуугийн вирус, элэгний В, С вирус, шинэ болон дахин сэргэж буй халдварыг үүсгэж байгаа вирус, бэлгийн замын халдварт өвчинг богино хугацаанд лабораторийн хариу гаргах хүчин чадал, онцлогтой нээлттэй системийн тоног төхөөрөмж ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орхон аймаг вирус оношилгооны шинэ загварын аппараттай болжээ   
Үзсэн: 856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй