Шууд Chart

Дундговь аймгийн багш нар 2000 гаруй тоглоом урлажээ

2017-01-23 12:19:05

Дундговь аймгийн Сайнцагаан сумын багш нар 2000 гаруй тоглоом урлажээ. Тэд Улсын тэргүүний гуравдугаар цэцэрлэгт ажилладаг бөгөөд хаягдал бүтээгдэхүүнийг ажигласан байна.

“Тоглоом бүтээх аян” нэг сарын хугацаанд үргэлжилсан аж. Нийт 103 төрлийн 2730 ширхэг тоглоомыг хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг хангахад зориулан урлаж бүтээсэн гэнэ. Гэхдээ зөвхөн багш нар гэлтгүй тогооч, жижүүр, арга зүйч, эрхлэгч гээд бүгд дор бүрнээ ажиллажээ.

Тэд тэрхүү тоглоомуудаараа үзэсгэлэн гаргаж, эцэг эхчүүдэд дэлгэн үзүүлсэн бөгөөд тухайн хүүхэд тоглоомоороо үйлдэл хийж, түүнээсээ шинэ зүйл суралцдаг байх ч хангаж өгчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дундговь аймгийн багш нар 2000 гаруй тоглоом урлажээ  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй