Шууд Chart

АНУ-д хар салхи дэгдэсний улмаас 16 хүн амиа алджээ

2017-01-23 13:17:13

АНУ-ын зүүн өмнөд нутгийн 2 муж улсыг дайрсан хар салхины улмаас одоогийн байдлаар 16 хүн амиа алдаж, олон тооны иргэд гэмтэж бэртжээ. Тодруулбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд, тус улсын зүүн эрэг дагуу байрладаг Жиоржиа болон Миссисипи мужуудыг хар салхи дайран өнгөрчээ. Хар салхи дайрч өнгөрөөд удаагүй байгаа ч тус нутгуудад салхины эрч хүчтэй байгааг АНУ-ын үндэсний цаг уурын төв албанаас мэдээллээ. Түүнчлэн, цаашид Флорида болон Жиоржиа мужийн өмнөд хэсгээр хар салхи дахин дэгдэх төлөвтэй байгааг мэдээлж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Одоогийн байдлаар Жиоржиа мужид хамгийн их буюу 12 иргэн амиа алдсан тухай тус мужийн захирагч Натан Деал мэдэгдлээ. Харин Миссисипи мужид 4 иргэн амиа алджээ. Секундэд 119-135 км цагийн хурдтай хар салхи дээрх нутгуудыг дайрч өнгөрөхдөө хэр их хохирол үзүүлсэн эсэхийг бүрэн тогтоож чадаагүй байна. Харин Миссисипи мужийн хувьд, хар салхины хурд хамгийн дээд цэгтээ 218 км цагийн хурдтай салхилжээ.

Үүний улмаас 50 гаруй иргэн гэмтэж бэртэн, эмнэлгийн тусламж авч байгаа бол 480 гаруй иргэдийн орон гэр эвдэрч, сүйджээ. Орон гэргүй болсон иргэдийг түр хоргодох байр луу шилжүүлж, бусад холбогдох арга хэмээг авч ажиллаж байгаа тухай тус мужийн онцгой байдлын ерөнхий газраас мэдээлжээ. Энэ үйл явдалтай холбогдуулан хэдхэн хоногийн өмнө тангаргаа өргөөд байгаа ерөнхийлөгч Дональд Трамп гамшигт нэрвэгдсэн нутгийн иргэдэд эмгэнэл илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д хар салхи дэгдэсний улмаас 16 хүн амиа алджээ  
Үзсэн: 650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй