БНХАУ-ын эргүүлийн 3 хөлөг онгоц Дорнод-Хятадын тэнгист орших Сенкакү арлын маргаантай хэсэгт нэвтэрчээ. Уг бүс нутгийг Япон улс өөрийн газар нутаг хэмээн тооцдог бөгөөд өнгөрөгч ням гарагт Хятадын хөлөг онгоц нэвтэрсэн талаарх мэдээллийг Японы эргийн хамгаалалтын албанаас мэдээлжээ.
Хятадын хөлөг онгоцууд Кабушима арлын ойролцоо орон нутгийн цагаар өглөөний 7 цаг 30 минутын орчимд үзэгдсэн бөгөөд ойролцоогоор 3 цаг хагасын хугацаанд далайд саатжээ. Харин эсрэг ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй гэж эргийн хамгаалалтын албаны мэдэгдэлд дурдсан байна. Энэхүү үйл явдал нь энэ он гарсаар 3 дахь тохиолдол нь бөгөөд өмнө нэгдүгээр сарын 8-нд мөн ийм үйл явдал болж байжээ.
Сенкаку арлыг тойрсон газар нутгийн маргаантай асуудал 2012 онд Токиогийн хувийн эзэмшигчдээс нь арлуудыг худалдан авснаа зарласнаас хойш Япон, Хятад хоёр улсын хооронд улам бүр ширүүсээд байгаа. Түүний дараахан Японыг эсэргүүцсэн жагсаал цуглаан БНХАУ-д өрнөн, хятадын хөлөг онгоцууд байнга маргаантай арлын орчимд эргэлдэн, үе үе эргийн бүс рүү нэвтэрдэг болсон юм. Харин БНХАУ болон Тайвань улсууд тус арлыг өөрийн харьяаных гэж мэдэгдсээр ирсэн байна.
| Хятадын эргүүлийн хөлөг онгоц Сенкакү арлын маргаантай бүсэд нэвтэрчээ | ||
| Үзсэн: 900 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.