Шууд Chart

Норовлин сумын 300 айлын 120 мянган малын 40 хувь нь оторт байна

2017-01-23 14:40:47

Хэнтий аймгийн Норовлин сумын 300 айлын 120 мянган малын 40 хувь  нь оторт байна. Тус сумын нутаг дэвсгэрт цас хатуурсаны улмаас мал, өвс олж идэхэд хүндрэлтэй, машин техник явахад ч хэцүү болсон тухай нутгийн иргэд ярьж байна. Сумын хэмжээнд нийтдээ 10 гаруй мянган мал оторт байгаа талаар сумын засаг дарга Г.Ганбямба ярихдаа “Аймгийн хэмцээнд тодорхой арга хэмжээг авч байгаа. Тухайлбал бэлчээрийг чөлөөлөх, байгаа зүйлээ зөв хувиарлах зэрэг тэдний зүгээс авч болох арга хэмжээг авч байна” гэв.  

Цаашид мал аж ахуйн салбарыг дэмжих, байгалийн эрсдлийг даах чадамжийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын зохицуулалтуудыг ч хийх шаардлагатай тухай тус аймагт ажиллаж, зудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан төр засгийн холбогдох төлөөллүүд хэлж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Норовлин сумын 300 айлын 120 мянган малын 40 хувь нь оторт байна   
Үзсэн: 717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй