Шууд Chart

Баян-Адарга сумаас 200 гаруй мал хорогджээ

2017-01-23 15:15:16

Хэнтий аймгийн хойд болон зүүн талын зарим сумын нутагт цас их орсноор нөхцөл байдал хүрд байна. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс болон аймаг орон нутгийн онцгой комиссынхон зарим талын зохицуулалтыг хийж эхлээд байна.

Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх  Хэнтий аймгийн зарим суманд ажиллалаа.

Баян-Адарга сум энэ жил хадлан хадах боломж муу байснаас малчид хадлан хангалттай хурааж чадаагүй юм. Иймд тэд малдаа өгөх өвсийг худалдан авч байна. Отор нүүдэл хийсэн ч онцын ялгаа байхгүй нийт нутгаар цас их байна гэж сумын иргэд хэлж байна.

Одоогоор 200 гаруй малын хорогдолтой, хүндрэл гарах төлөв байдалтай байна гэж дээрх сумын засаг дарга О.Лхагвадорж хэлж байна.  “Аймаг, сумын хэмжээнд цасанд боогдсон, холбоо тасарсан айлууд олон байна. Тэдэнд туслах, дэмжлэг үзүүлэх нь чухал” гэж Шадар сайд У.Хүрэлсүх  хэллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Баян-Адарга сумаас 200 гаруй мал хорогджээ   
Үзсэн: 750 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй