Дундговь аймагт “Хүүхдийн түлэгдэлт-эцэг эхийн хариуцлагаас” аян эхэллээ. Энэхүү аяны хугацаанд аймгийн эрүүл мэндийн газрын ажилтанууд айл өрхүүдээр орж, бага насны хүүхдийг түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааг эцэг, эх, асран хамгаалагчдад хийж, гарын авлага түгээх, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тусгай бэлтгэсэн зөвлөмжийг түгээх зэргээр ажиллах юм байна.
Тус аймагт түлэгдэлтээс шалтгаалан бага насны хүүхэд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй ч буцалж байгаа цай, хоол, буцалгаад тавьсан цагаа, халуун тосонд түлэгдсэн тохиолдлууд гардаг байна. Энэ бүхэн эцэг эх, асран хамгаалагчийн сэрэмж анхаарал дутагдсанаас үүдэлтэй юм.
| Дундговьд “Хүүхдийн түлэгдэлт-эцэг эхийн хариуцлагаас” аян эхэллээ | ||
| Үзсэн: 1292 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.