Шууд Chart

Лондон хотноо тахиа жилийг угтсан “Шидэт дэнлүүний шоу”-г зохион байгуулж байна

2017-01-24 10:45:01

Монголчууд бид эртнээс билгийн тооллоор хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг шинэ он хэмээн тэмдэглэж, энэ баяраа цагаан сар хэмээн нэрлэж,  ихэд билэгшээн өргөнөөр тэмдэглэдэг ард түмэн билээ. Яг үүнтэй адил Хятад улс нь Мин, Тан гүрний үеэс өөрийн уламжлал заншлынхаа хүрээнд билгийн тооллоор шинэ угтан, тэмдэглэж эхэлсэн байна. Дэлхийн өнцөг булан бүрт сурч ажиллан амьдарч байгаа Хятад үндэстнүүд жил бүр алгасалгүй шинэ оноо тэмдэглэж заншсан нь өдгөө энэхүү баярыг олон улсад танигдсан томоохон арга хэмжээ болтол хөгжих суурь нь болжээ.

Энэ жилийн хувьд Хятад улсын шинэ жил буюу цагаан сар энэ сарын 28-ны өдөр тохиож байгаа. Тиймээс тус улсын шинэ жилийг угтан Их Британи хотын зүгээс Лондон хотноо "Шидэт дэнлүүний шоу"-г эхлүүлээд байгаа бөгөөд ирэх 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй юм байна.

Тахиа жил гарах гэж байгаа тул зохион байгуулагчдын зүгээс тус шоу болж буй эргэн тойронд өндөгнөөс ангаахай төрж байгаагаар дүрсэлсэн бүтээлүүд, болон цэцэг хуартай чамин торгонуудаар чимэглэсэн нь хятад уур амьсгалыг ихэд бүрдүүлж өгчээ. Түүнчлэн ятга тоглон, уламжлалт бүжиг бүжин мөн дэнлүү хөөргөсөн байна. Энэхүү шоугаа тэд эртний худалдааны даяаршлалын суурь болсон Торгоны зам гэх сэдэвтэй холбон бүтээсэн нь иргэдэд ихэд таалагдсан гэдгийг тэд илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Лондон хотноо тахиа жилийг угтсан “Шидэт дэнлүүний шоу”-г зохион байгуулж байна  
Үзсэн: 1579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй