Хятадын цагаан сар энэ сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор энэ 7 хоногоос улс даяар их нүүдэл эхэлж байна. Учир нь ураг төрлийн энэ баяраар аав ээж, ах дүүсээрээ зочлох, хамтдаа баярлахаар тэрбум гаруй хүн нэг хотоос нөгөө рүү зорчдог байна.
Статистик судалгаагаар энэ жилийн Хятадын цагаан сараар 1,3 тэрбум хүн дотооддоо аялах төлөвтэй байна. Энэ их хүн ойрын хэд хоногийн хугацаанд нэгэн зэрэг шилжилт хөдөлгөөн хийснээр зам тээвэр ачаалалт ордог тухай албаныхан мэдээлж байгаа юм. Энэ үеэр галт тэрэгний тасалбарын онлайн худалдаагаар л гэхэд 1 секундэд 1000 тасалбар борлогддог гэнэ. Хятадын зам тээврийн яамны уламжилж байгаагаар энэ жил хот хооронд зорчих зорчигчдын тоо өмнөх жилийнхээс 2,2 хувиар их байх төлөвтэй байна.
Нэгдүгээр сарын 13-аас хоёрдугаар сарын 21-ийг хүртэлх хугацаанд зорчигчдыг тээвэрлэсэн 42 сая удаагийн усан тээвэр, 58 сая нислэг, 356 сая гал тэрэгний зорчилт хийгдэх урьдчилсан баримжааг гаргасан байна. Энэ их шилжилт хөдөлгөөний улмаас галт тэрэгний буудал, нисэх онгоцны буудал, боомт гэх мэт тээврийн газруудад эмх замбараагүй байдал үүсдэг учир зөвхөн Бээжингийн төмөр замын өртөөн дээр л гэхэд 400 гаруй цагдаа, 200 гаруй эргүүл, хамгаалалтынхан, 640 гаруй сайн дурын ажилчид хамгаалалтад гарчээ.
БНХАУ-ын засгийн газар жил бүр цагаан сарын баярын үеэр болдог энэ их нүүдлийг хурдан шуурхай зохион байгуулахын тулд цагт 20 км хүртэл хурдалдаг хурдны галт тэргийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгаа. Одоогийн байдлаар Хятад улсад дэлхийн хамгийн урт замтай хурдны галт тэрэг зорчигчдод үйлчилж байна.







| Хятадын цагаан сарын өмнөх их нүүдэл эхэллээ | ||
| Үзсэн: 2762 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.