АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсыг Номхон далай дамнасан чөлөөт худалдааны түншлэлээс гаргах зарлигт гарын үсэг зурчихсан. Харин одоо Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрт өөрчлөлт оруулах аль эсвэл зогсоох шийдвэрийг гаргахад ойртож байна. Энэ асуудлаар Мексикийн ерөнхийлөгч Энрике Пена Ньето байр сууриа илэрхийллээ.
Учир нь энэ хэлэлцээрт Америкаас гадна Мексик, Канад улсууд оролцдог юм. Мексик улс АНУ-ын шинэ засаг захиргаатай хийх хэлэлцээрт хэт эсэргүүцэх болон хэт аялдан дагах байр суурины алиныг нь ч баримтлахгүй гэж ерөнхийлөгч Энрике Пена Нетто мэдэгдлээ. Мөн тэрээр улс орныхоо эрх ашгийг хамгаалж, АНУ-ын шүүмжлэлд бууж өгөхгүй гэдгээ ч телевизээр дамжуулан ард түмэндээ хандан мэдэгдлээ.
Мексикийн хувьд чөлөөт худалдааны хэлэлцээрээс гадна Америк-Мексикийн хоорондын хил дээр хана босгох, Мексикт үйлдвэрүүд барих эсэхтэй холбоотой олон асуудлуудаар Америкийн шинэ засаг захиргаатай хэлэлцээр хийх шаардлагатай байгаа юм. Хоёр улсын төрийн тэргүүн нар эдгээр асуудлыг хэлэлцэхээр энэ сарын 31-нд уулзах тов гаргасан байна.
| Мексик АНУ-тай хэлэлцээр хийхдээ аль нэг талыг баримтлахгүй | ||
| Үзсэн: 1355 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.