Японы баруун нутгаар хүйтний эрч чангарч, их хэмжээний цас унаад байна. Тухайлбал, Тоттори мужийн уулархаг бүс нутгаар гүнзгий цасан хунгар үүссэн байна. Дайсен уулын бэлийн цасны зузаан өнөөдөр өглөөний байдлаар 2,1 метрт хүрсэн бол Хирошима мужийн Шибора хотод цасны зузаан 1,2 метрт хүрээд байгаа юм.
Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байгаагаар Японыг дайран өнгөрч байгаа Номхон далайн хүйтэн агаарын нөлөөгөөр баруун болон төвийн бүс нутагт цас үргэлжлэн орох бөгөөд цасны зузаан 60 см-т хүрэх төлөвтэй байгааг ард иргэдэд анхаарууллаа.
Иймд цасан нуранга үүсэх болон халтиргаа гулгаанаас болгоомжлохыг сэрэмжлүүлээд байгаа. Энэ 7 хоногоос эхлэн орсон цасны улмаас Тоттори мужид хот хооронд ачаа тээвэрлэдэг 240 гаруй том оврын авто машин цасанд боогдон саатсан болохыг Эн Эйч Кэй уламжилж байна.




| Японд их хэмжээний цас орж байна | ||
| Үзсэн: 2220 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.