Латин-Америкийн орнуудын дунд сургуулиуд эх дэлхийгээ хайрлан хамгаалах зорилготойгоор сургалтын хөтөлбөртөө шинэчлэлт хийжээ. Тодруулбал, Уругвай улсын нийслэл Монтивидео хотоос 80 км-ийн зайд оршдог анхны дунд сургууль сургалтын хөтөлбөртөө шинэчлэлт хийжээ. Уг хөтөлбөр нь сургуулийн зүгээс сурагчдад өөрсдийн гараар эрүүл, органик хүнс тарих орчин нөхцлийг бүрдүүлж өгч, үүгээрээ дамжуулан, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг суулгах зорилготой хөтөлбөр юм.
Хөтөлбөрт заасны дагуу тус сургуулийн бүх ангийн сурагчид хамрагдах бөгөөд хамгийн анхан шатны мэдэгдэхүүнээс эхлэн заах юм байна. Үүнд хэрхэн талбайг зөв цэвэрлэн үрээ суулгах, түүнийг хэр хэмжээтэйгээр усалж, тордвол сайн ургах талаар хичээл орох ба цаашлаад эрүүл зөв хооллолтыг бий болгоход чиглэгдэх юм. Уг шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургуулийн хувьд усны асуудал шийдэгдээгүй байгаа учраас хүүхдүүд борооны усыг шүүн тарьсан ногоогоо усалж байгаа аж.
Одоогийн байдлаар нийт 43 сурагч гүзээлзгэнэ, улаан лооль болон лаврын навчыг амжилттайгаар тариалаад байна. Сурагчдад шинэчилсэн хөтөлбөр нь маш их таалагдаж байгаа төдийгүй үүний ачаар олон шинэ найз нөхөдтэй болж, өөрөөсөө доод ангийн сурагчдыг шоглох, дээрэлхэх гэх мэт явдлууд багассан байна. Хүүхдүүдийн гэр бүлийхний хэлж байгаагаар хүүхдүүд илүү цовоо сэргэлэн болсон бөгөөд уур уцааргүй тайван болсон гэжээ. Энэ нь сургалтын хөтөлбөрт оруулсан зөв арга хэмжээ гэж сургуулийн багш хамт олон үзэж байгаа ба ганц тус сургуулиар ч зогсохгүй дэлхийн боловсролын системд оруулах нь зүйтэй гэдгийг илэрхийлж байна.
| Уругвай улсын дунд сургууль сургалтын хөтөлбөртөө шинэчлэлт хийжээ | ||
| Үзсэн: 734 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.