Олон нийтийн твиттер сүлжээгээр дамжуулан өөрийн амьдарч буй Алппо хотын тухай зургуудыг нийтэлж, өөрийн үгээ дэлхийн нийтэд сонсгож чадсан Сирийн 7 настай бяцхан охин Бана Алабед АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трампад хандан захидал илгээжээ. Тэрээр захидалдаа “Та Сири улсад амьдарч байгаа хүүхдүүдийн төлөө ямар нэг сайхан зүйл хийх хэрэгтэй, тэд яг л таны танай улсын хүүхдүүдтэй адил шүү дээ, тэд яг таны адил амар тайван амьдрахыг хүсч байна” хэмээх утгатай захидал бичжээ. Түүнчлэн "Хэрвээ та Сирийн хүүхдүүдэд зориулж ямар нэгэн сайн үйл хийвэл би таны найз болох болно" гэжээ.
Бана Алабед охин өнгөрөгч оноос бүслэлтэд байсан Сири улсын Алеппо хотоос олон нийтийн твиттер сүлжээгээр дамжуулан тус хотод болж байгаа дайны тухай зураг бичлэгийг харуулж, өөрийн үзэл бодлоо илэрхийлж олон улсын анхаарлыг хандуулж чадсан юм. Өнгөрөгч 12 дугаар сард Бана Алабед охин гэр бүлийнхээ хамтаар их нүүлгэн шилжүүлэлтийн үеэр Алеппо хотоос зугтан гарсан бөгөөд одоогийн байдлаар Турк улсад оршин сууж байна. Тэрээр Турк улсад ирснийхээ дараа өөрийн цахим хуудсаар дамжуулан энх тайван, энх тайван, хаа сайгүй энд тэндгүй энх тайван байна хэмээн жиргэсэн байна.
Түүний ээж охиндоо твиттер хуудсыг ажиллуулахад тусалдаг бөгөөд, одоогоор түүний хуудас 100 мянга давсан дагагчтай болоод байна. Ээж охин 2 АНУ-ын ерөнхийлөгчид явуулсан захидлаа олон улсын томоохон агентлаг болох ВВС-рүү мөн явуулсныг тус агентлаг дамжуулж байгаа юм. Тэрээр Дональд Трамп-д захидал хаягласан учраа тайлбарлахдаа, түүнийг маш олон зурагтаар гарахыг нь харсан гэжээ.
| Долоон настай сири охин АНУ-ын ерөнхийлөгчид захидал бичжээ | ||
| Үзсэн: 805 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.