Төв аймгийн засаг даргын нөөцөөс энэ сарын 24-нд 32.4 сая төгрөг гаргаж, Эрүүл мэндийн газар, АНЭ, ӨЭМНТ, Хүүхдийн тасагт хэрэгтэй багаж тоног төхөөрөмжүүдийг гардууллаа.
Тодруулбал Эрүүл мэндийн газарт 13,8 сая төгрөгийн утлагын аппарат тав, Нэгдсэн эмнэлэгт увч шарлагын аппарат хоёр, Кварцын гэрэл нэг, Зайнаас халуун хэмжигч гурав, Зүрхний бичлэгийн апапарат 12 суваг нэг, Нярайн хяналтын мониторнг, Томуугийн өвчлөл өндөр байгаа Зарим сумдад Утлагын аппарат, Өрхийн эмнэлэгт Утлагын апапарат дөрөв, шаралгын аппарат дөрөв, Кварц нэг ширхэгийг 495 мянган төгрөгний эм тариаг гардуулан өгөв.
Мөн дээрх аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт Засаг дарга өөрийн нөөц сангаасаа 18 сая төгрөгийг төсөвлөж есөн төрлийн багаж тоног төхөөрөмжийг олголоо.
Тус багажинд хүчил төрөгч өтгөрүүлэгч, шаралгын аппарат, ус шүүгч, утлагын аппарат, кардиомонитор, Пултс-оксиметр, зайнаас халуун хэмжигч, зүрхний бичлэгийн аппаратууд зэрэг багтаж байгаа бөгөөд энэ нь өвчилсөн хүүхдийн эмчилгээ үйлчилгээнд ихээхэн ач холбогдолтой гэдгийг тус тасгийн хамт олон хэлж байлаа.
Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 21 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүүхдийн өвчлөл буурч байгаа гэдгийг эмч нарын зүгээс дурдаж байна. Хамгийн гол нь хүүхдэдээ тавих анхаарлаа хэзээ ч сулруулж болохгүй бөгөөд Монгол аргаар эмчилж байхыг зөвлөж байсан юм.
Түүнчлэн Зуунмод сумын есөн цэцэрлэгийн 44 бүлгийн 1420 хүүхдэд чацаргана, аньсны навчийг зөвлөмжийн хамт тарааж эхэллээ.
| Хүүхдийн тасагт 18 сая төгрөгийн багаж хандивлав | ||
| Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.