Дорноговь аймгийн "Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл"-ийн нэгдсэн зөвлөгөөн боллоо. Тус аймаг нь БНХАУ-тай 571 км-ээр улсын хилийг сахин хамгаалдаг.
Нэгдсэн зөвлөгөөнөөр хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн 2016 оны ажлын үр дүн, хил хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагаа болон зөвлөлийн 2017 оны ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа.
Үүнд Дорноговь аймгийн хил залгаа Эрдэнэ, Замын-Үүд, Өргөн, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумын засаг дарга нар, хилийн цэргийн 0129, 0108, 0168-р ангийн удирдагууд, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Монгол Улсын хилийн нийт урт 8252 км-ээс Дорноговь аймаг 571 км хилийн хэсгийг хариуцдаг байна. Дорноговь аймгийн хувьд хил хамгаалах үйл ажиллагаа ихээхэн онцлогтой. Учир нь Монгол Улсын байнгын ажиллагаатай Замын-Үүд болон хангийн боомт тус аймагт оршдог.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн 2016 оны ажлын үр дүн, хил хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагаа, аймгийн хил орчмын нутаг дэвсгэрт өмнөх онд гарсан гэмт хэрэг, хилчдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон зөвлөлийн 2017 оны ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталсан юм.
Зөвлөлгөөний үеэр аймгийн хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн дарга бөгөөд аймгийн засаг дарга Т.Энхтүвшин эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан хилийн цэргийн 0129-р ангийн заставын дарга, ахлах дэслэгч Ганбат, хилийн цэргийн 0168-р ангийн жолооч, ахлах ахлагч Бэхбаатар, хилийн цэргийн 0108-р ангийн телекамерын хянагч, ахлагч Оюунбат нарыг аймгийн засаг даргын "Өргөмжлөл"-өөр шагнаж урамшууллаа.
| Хилчид ажлаа дүгнэлээ | ||
| Үзсэн: 597 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.