Шууд Chart

Булган аймагт төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн боллоо

2017-01-25 17:03:17

Булган аймгийн ЗДТГ, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс энэ онд хийж хэрэгжүүлэх бодлогын түвшний ажлын гараагаа Төрийн албан хаагчид руу чиглэсэн “Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн”-ийг энэ сарын 20-21-нд зохион байгууллаа.

Тус аймагт нийт 3910 төрийн албан хаагч бий. Үүнээс аймгийн хэмжээнд 50 гаруй агентлаг, байгууллагын 300 төрийн албан хаагчийг дээрх зөвлөгөөнд оролцуулж “Төрийн албаны хүний нөөцийн бодлого”-ын төслийг хэлэлцэж Төрийн албан хаагчдад зориулсан уриалгыг баталсан юм.  

Судалгааны дүнгээс үзэхэд төрд итгэх иргэдийн итгэл 20 хувиас доош орсон үзүүлэлттэй байгаа. Үүнийг дээшлүүлэх зорилт тавин, санал санаачлагатай ажиллах, төрийн албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг анхаарч орчин, нөхцөлийг нь сайжруулах асуудал улсын хэмжээнд хурцаар яригдаж байгаа өнөө үед орон нутагтаа түлхүү анхаарч ажиллахаа аймгийн удирдлага онцоллоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Булган аймагт төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн боллоо  
Үзсэн: 720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй