“Форд Моторс” нь Америкийн Мичиган мужийн Дейрборн хотод төвтэй “Тоёота”, “Фолксваген”, “Женерал Моторс” болон “Хьюндай Моторс” компаниудын дараа дэлхийд 5 дугаарт бичигддэг.
Тус компанийн зүгээс 2017 оны эхэнд, "Омникрафт" хэмээх шинэ брэндийг гаргаж байгаагаа мэдээлж байна. Энэхүү брэндийг "Форд", "Моторкрафт" брэндтэй хамтран гаргаж байгаа бөгөөд шинээр гаргаж байгаа энэхүү брэнд нь бүх төрлийн автомашинд зориулсан сэлбэгүүдийг үйлдвэрлэж байгаагаараа онцлог. Одоогийн байдлаар энэхүү шинэ брэндийн дагуу үйлдвэрлэсэн автомашины сэлбэгүүдээ өөрийн борлуулалтын төвүүд болон “Линкольн моторс” компаниар дамжуулан худалдаалж байгаа аж.
Хамгийн сүүлийн үеийн байдлаар л гэхэд АНУ даяар нийт 3200 сэлбэг, дэлхий даяар 10500 сэлбэг борлуулагджээ. "Форд моторс" компанийн худалдан авагчдад үйлчлэх хэлтсийн дарга Фредрик Тони “Энэхүү сэлбэгийн зах зээл нь одоогийн байдлаар жилд 500 гаруй тэрбум америк долларын ашигтай ажиллах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ирэх 6 жилийн хугацаанд зах зээл улам тэлж, борлуулалт 70 хувиар өсөх болно гэдгийг хэлж байгаа юм.
| “Форд моторс” бүх төрлийн автомашинд зориулсан сэлбэг үйлдвэрлэж байна | ||
| Үзсэн: 2673 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.