Энэ жил дэлхийн өнцөг булан бүрт хур тунадас ихтэй, хүйтэн өвөл болж байна. Өнгөрсөн Лхагва гарагт Италид газар хөдлөлт болсны улмаас уулын бэлд байрлах Рижопиано зочид буудал цасан нурангид дарагджээ.
Шинжээчид газар хөдлөлтийн улмаас үүсэн цасан нуранги ойролцоогоор 100 км/ц хурдтай байсан бөгөөд зочид буудлыг нийт 120 орчим тон цас дарсан хэмээн мэдээлсэн. Тухайн үйл явдал болох үед зочид буудалд ойролцоогоор 40 гаруй хүн байсан байна. Орон нутгийн удирдлагууд газар хөдлөлтийн дараа аврах ажиллагааг эхлүүлжээ.
Аврах ажиллагааг түргэвчлэх зорилгоор нохойтой хамтран явуулж байгаа бөгөөд тэдгээр ноход ч үүргээ амжилттай биелүүлж байна. Аврах ажиллагааг зохион байгуулж байгаа тус бүс нутагт нийт 3 нохой ажиллаж, хүмүүсийг хайж олсоор байгаа бөгөөд одоогоорр аврах баг нохдын тусламжтайгаар 11 хүнийг аварч чаджээ. Харамсалтай нь 11 хүн эндэж, 22 хүн сураггүй хэвээр байна. Алга болсон иргэдийг хайх ажиллагааг эрчимтэй явуулж байгаа бөгөөд, ноход Италийн иргэдийн ганц найдвар болоод байгаа гэнэ.













| Аврагч нохой цасан нурангин доороос хүмүүсийг аварчээ | ||
| Үзсэн: 1535 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.