Хятадын "Нэг өрх хоёр хүүхэд" бодлого хэрэгжиж эхэлснээр тус улсын хүн амын дундаж төрөлт 7,9 хувиар өссөн байна. БНХАУ 2014 оноос эхлэн хагас зууны турш баримталсан "Нэг өрх нэг хүүхэд" бодлогоо халж байгаагаа зарлаж, 2016 оноос оноос эхлэн албан ёсоор "Нэг өрх хоёр хүүхэд" бодлогыг хэрэгжүүлэх болсон.
Үүнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрөхөд шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 17,86 саяд хүрч өмнөх жилүүдийн дунджаас 7,9 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Энэ өсөлт хэвээр үргэлжилбэл, 2020 он гэхэд Хятадын хүн амын дундаж төрөлт 1 жилд 20 сая хүртлээ өснө гэсэн тооцоог гаргасан байна. Хятад улс ийнхүү хүн амынхаа тоог нэмэгдүүлж, залуу үеэ тэлж байгаа нь тус улсын тогтвортой хөгжил бодлогыг хангахад чиглэгдсэн юм. Тодруулбал, хөдөлмөрийн зах зээл дээрх залуу ажиллах хүчин бол эдийн засгийг тэлэх, тогтвортой хөгжлийг хангах гол хүчин гэж үзэж байна.
Тэдний тооцоолсноор 2050 он гэхэд "Нэг өрх хоёр хүүхэд" бодлогын дагуу 30 сая хөдөлмөрийн насны залуус зах зээлд хүч түрэн орж ирнэ гэж тооцоолж байгаа. Гэхдээ өнгөрсөн онд явуулсан судалгаагаар, судалгаанд оролцогчдын 75 хувь нь 2 хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна гэж хариулжээ. Учир нь өрхийн гишүүдэд олгодог татвар, боловсрол, эрүүл мэндийн халамж үйлчилгээ, жирэмсэн болон хүүхдээ харж байгаа эхчүүдэд олгодог улсын халамж тийм ч таатай биш гэж олон нийт үзсэн аж. Иймд Хятадын төр захиргааныхан "Нэг өрх хоёр хүүхэд" бодлогыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дээрх асуудлуудыг иргэдэд таатайгаар шийдвэрлэж эхэлсэн гэж албаныхан мэдэгдэжээ.
| "Нэг өрх хоёр хүүхэд" төрөлтийг 7,9 хувиар нэмэгдүүлжээ | ||
| Үзсэн: 578 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.