Мексикийн улс төрчид, төрийн албаныхан Ерөнхийлөгч Пенья Ньетодоо хандаж АНУ-д хийхээр төлөвлөж байгаа айлчлалаа цуцлахыг шаардсан байна. Тэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хилийнхээ дагууд хана босгох зарлиг гаргасантай холбоотойгоор ийнхүү шаардаж байна.
Америкчууд Мексикчүүдийг оруулалгүйгээр хаалгаа хаачихаад байхад айлчилж очихын оронд зохих хариуг нь барих хэрэгтэй хэмээн Мексикийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан Куаутемок Карденас мэдэгдсэн байна. Мөн гадаад хэргийн сайд асан Хорхе Кастанеда Америкийн Ерөнхийлөгчийн шийдвэрийг Мексикийн төрийн тэргүүн, эрх баригчид болоод ард түмнийг гутаан доромжилсон алхам хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Түүнчлэн Ерөнхийлөгч Пенья Ньетог сул Ерөнхийлөгч хэмээн нэрлээд жижиг орон сул Ерөнхийлөгчтэй байх нь амаргүй хүнд гэдгийг анхааруулсан ч зохих хариуг нь барьж эрс шийдэмгийгээ харуулах цаг болсныг санууллаа. Мексикийн Ерөнхийлөгчийн тамгын газраас ч төрийн тэргүүнийхээ АНУ-д хийх айлчлалыг хойшлуулахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн байна.
| АНУ-д хийх айлчлалаа цуцлахыг шаардаж байна | ||
| Үзсэн: 2000 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.