Умард Солонгост эрх баригч дэглэмийг, залуу удирдагч Ким Чен Ины бодлого, үйл ажиллагааг шүүмжлэгчид нэмэгдсэн тухай тус улсаас зугтан гарсан дипломатч асан Тхэ Ён Хо мэдэгдсэн байна.
Тэрээр мөн эрх баригчдынхаа бодлогыг эсэргүүцэж байсан учир улс орноосоо зугтан гарсан хэмээн тайлбарласан бөгөөд тэрээр Умард Солонгост коммунизмын ул мөр үлдээгүй. Элитүүд нь Камбож, Вьетнам болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудад эдийн засгийн болон нийгмйин шинэтгэл хийгдэж байгаад болгоомжлонгуй ажиглаж байгааг ярьсан байна.
Түүнчлэн тэрээр АНУ-д хандаж Умард Солонгостой цөмийн хөтөлбөртэй нь холбоотой гэрээ хэлэлцээр байгуулж болохгүй. Ингэвэл Умардын хөтөлбөрийг хүлээн зөвшөөрсөн болно гэдгийг анхааруулж байлаа. Тхэ Ён Хо өчигдөр Өмнөд Солонгосын сэтгүүлчидтэй уулзахдаа энэ бүхнийг ярьсан байна. Тхэ Ён Хо нь өнгөрсөн оны 8 р сард Лондон дахь элчин сайдын яамныхаа байрнаас зугтан алга болсон юм.
Удалгүй тэрээр эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар Өмнөд Солонгос руу зугтан гарсан болох нь тодорхой болсон билээ. Өмнөд Солонгосын засгийн газар түүний гэр бүлийнхнийг хамгаалалтанд аваад байгаа юм. Харин Пхеньян түүнийг төрийн нууцыг задруулж, бусдын өмчийг хууль бусаар өөрийн болгосон хэмээн буруутгаж байгаа юм.
| Умард Солонгост эрх баригч дэглэмийг шүүмжлэгчид нэмэгдсэн | ||
| Үзсэн: 2577 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.