Шууд Chart

Чилийн хойд нутаг дахь ойн түймрийг унтрааж хүчрэхгүй байна

2017-01-26 13:08:12

Чилийн хойд нутагт гарсан  ойн   түймрийг  унтрааж  чадаагүй  байна.  Байгалийн энэ гамшгаас болж наад зах нь  19  хүн  амь насаа алдаад  байгаа  бол олон зуун  байшин барилга  шатжээ.

Түүнчлэн  2 мянган кв  км  талбай   шатаад  байна.  Одоогийн байдлаар  Чилийн нутаг дэвсгэрт түймрийн   томоохон  80 голомт  байна.  Мексик,  Перу  Франц  улсууд  ойн түймэртэй тэмцэхэд  нь зориулж   тусламж илгээжээ.  Мөн  АНУ  аас  ойн түймэртэй тэмцэх  зориулалт бүхий  асар том  онгоц  илгээсэн  байна. Боинг  747 онгоцны  суурин дээр  бүтээсэн  онцгой  байдлын  зориулалттай  энэ онгоц  нь   гал  түймэртэй тэмцэх  бусад  онгоцуудтай  харьцуулахад  22 дахин  их   ус  тээвэрлэх чадвартай  бөгөөд ойн түймэртэй холбоотойгоор Мексикийн дотоод хэргийн яамнаас аюулын  улаан түвшнийг зарлаад байгаа ажээ.  Түймэр аялал  жуулчлалын гол хот,  бас далайн тээврйин томоохон боомт хот  Вальпараиоса хотын  ойролцоо  дэгдээд  байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чилийн хойд нутаг дахь ойн түймрийг унтрааж хүчрэхгүй байна  
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй