Италийн Ром хот дахь Рижопиона зочид буудлын нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа дуусаад байна.
Аврах шуурхай албаныхан өчигдөр дахин 2 хүний цогцсыг илрүүлснээр амиа алдсан хүний тоо 29 болж нэмэгдсэн. Хөрсний гулгаа үүссэний дараа аврагчид нийт 11 хүнийг аварсан бөгөөд зочид буудлын барилга нурахад тэнд нийт 29 хүн түүний дотор 4 хүүхэд, 12 ажилтан байсан байна. Италийн Абруццо мужид өнгөрсөн 18 ны өдөр газар хөдөлж, цас ихээр орсны дараа хөрсний гулгалт үүссэн юм. Гэхдэ э аврагчид илүү олон хүнийг аврах боломжтой байсан гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа юм. Энэ нь Италийн тусгай албадынхан нуранги үүссэн гэх мэдээллийг наргиа гэж хүлээн авч цаг алдсан гэж шүүмжлүүлж байна. Мөн цаг агаарын таагүй байдлаас болж аврагчид хэргийн газар 10 цагийн дараа л иржээ.
| Нурангинд дарагдсан хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагааг дуусгажээ | ||
| Үзсэн: 880 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.