Шууд Chart

Мексиктэй залгаа хил дээр хана босгох зарлиг гаргалаа

2017-01-26 13:59:27

АНУ-ын  Ерөнхийлөгч  Дональд Трамп   сонгуулийн  өмнө  өгч  байсан амлалтаа  биелүүллээ.  Тэрээр  өчигдөр   Мексиктэй залгаа хил дээрээ   хана босгох зарлиг  гаргасан  байна.  Түүнчлэн  тэрээр  ийм хана  барих  зардлыг  Мексик төлөх  болно хэмээн  дахин  мэдэгдсэн юм.

Үүний зэрэгцээ  Дональд Трамп   аюулгүй байдлыг  бэхжүүлэх   Ерөнхийлөгчийн захирамж  гаргажээ. Ерөнхийлөгч  Трамп мөн терроризмын  хэрэгт сэжиглэж байгаа этгээдүүдээс байцаалт мэдүүлэг  авах аргуудыг  эргэн харахаар  төлөвлөж  байгаа юм.  Түүнчлэн Тагнуулын   төв  газрын хилийн чанад дахь  нууц  шоронгуудын үйл  ажиллагааг  дахин  сэргээх  боломжийг  ч  судалж  байна.  

АНУ-ын шинэхэн  Ерөнхийлөгч  хууль бус цагаачдыг   орогнуулж  байгаа хотуудын   санхүүжилтийг  зогсоох үүргийг   мөн  өгсөн  байна. Харин  хил дээр босгох  ханын зардлыг  Мексикээр нөхөн  төлүүлэхийн тулд тун  ойрын хугацаанд  тус улстай яриа хэлэлцээ хийж  эхлүүлэхээ   Эй Би Сид өгсөн  ярилцлагадаа  мэдэгдсэн  байна.  Харин  ойрын хугацаанд дүрвэгсдийн  АНУ-ын  нутаг дэвсгэрт  нэвтрэхийг нь  түр  хугацаагаар  зогсоож,   Сири,  Иемэн,  Ирак болон Ойрхи Дорнод, Африкийн хэд хэдэн  орны  иргэдэд  Америкийн виз  олгохыг  зогсоох  шийдвэр гаргахаар  төлөвлөж  байна гэсэн мэдээллийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж  байна. Ерөнхийлөгч Дональд Трамп хууль  бус цагаачлалын  урсгалыг  зогсоохын тулд  Мексиктэй  залгаа хил дээр нийт 3,2 кмийн  урттай    хана босгохоо  сонгуулийн өмнө амалж байсан юм.  Ийм  хана  барихад   ойролцоогоор  12 тэрбум америк  доллар  болно гэж  тэрээр  мөн  тооцоолж  байсан  ч  мэргэжилтнүүд   зардал  нь үүнээс их  байна  гэж  үзэж  байгаа юм.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мексиктэй залгаа хил дээр хана босгох зарлиг гаргалаа  
Үзсэн: 724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй