НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа энэ оны эхэнд хүлээлгэн өгсөн Пан Ги Мун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарлалаа. Тэрбээр өчигдөр Сөүл хотод сэтгүүлчидтэй уулзахдаа энэ тухайгаа мэдэгдсэн байна.
Пан Ги Мун өнгөрсөн найман жилийн туршид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан юм. Шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга өнгөрсөн 12 дугаар сард тодорсон бөгөөд тэр үеэс л Өмнөд Солонгос улсынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргаснаа тэрбээр мэдэгдсэн байна.
Пан Ги Мун НҮБ-ыг тэргүүлж байх үедээ хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тухай дурсамж бичиж, тайван амьдрахаас илүүтэйгээр үлдсэн хугацаандаа бүх хүч чадлаа эх орондоо зориулахаар төлөвлөснөө онцлон мэдэгдсэн юм.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн бүрэн эрхийг парламентын шийдвэрээр түдгэлзүүлчихээд байгаа. Гэхдээ энэ шийдвэрийг нь Үндсэн хуулийн шүүх батлах, эсвэл хүчингүй болгох эсэхээ шийдэх ёстой. Одоогоор Үндсэн хуулийн энэ шийдвэр гараагүй байгаа ч Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ онд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
| Пан Ги Мун БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө | ||
| Үзсэн: 615 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.