АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа НҮБ болон олон улсын бусад байгууллагуудад олгодог санхүүжилтээ танахаар бэлтгэж байгаа тухай "Нью-Иорк таймс"-ынхан мэдээллээ. Энэ тухай зарлигын төслийг хэдийнэ боловсруулаад буй юм байна. "Нью-Иорк таймс"-ынхны танилцсан энэ төсөлд АНУ Палестины засаг захиргаа болон Палестиныг чөлөөлөх байгууллагад бүрэн эрхт гишүүний статус олгосон НҮБ болон бусад олон улсын байгууллагуудыг санхүүжүүлэхээс татгалзах болно гэж тэмдэглэжээ.
Мөн Иран, Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг хэрэгжүүлээгүй байгууллага, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг зогсоох тухай заалт ч орсон байгаа юм байна. Зарлигын төслийг боловсруулагчид мөн терроризмыг ивээн тэтгэдэг, хүний эрхийг системтэйгээр зөрчдөг орнуудын хяналтад байдаг, нөлөөлдөг байгууллагуудын санхүүжилтийг хасахыг уриалж байгаа юм байна.
Хэрэв энэ зарлигийг Америкийн шинэ Ерөнхийлөгч дэмжин баталчихвал АНУ-ын олон улсын байгууллагуудад өгдөг санхүүжилтийн хэмжээ ойролцоогоор 40 хувиар буурах юм байна. АНУ НҮБ-ын нийт зардлын 22 хувьтай тэнцэх санхүүжилтийг жил бүр хийдэг юм.
| Трампын засаг захиргаа НҮБ-ын санхүүжилтийг танахаар төлөвлөж байгаа тухай мэдээллээ | ||
| Үзсэн: 737 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.