Шууд Chart

Японы Ерөнхий сайд ирэх сарын 10-нд АНУ-д айлчлахаар төлөвлөж байна

2017-01-26 15:26:05

Япон болон АНУ-ын Засгийн газар хоёр орны төр засгийн тэргүүнүүдийн уулзалт хэлэлцээг ирэх  сарын 10-нд Вашингтон хотноо зохион байгуулах  сүүлчийн  бэлтгэл ажлуудыг хийж буй юм байна. Энэ тухай Японы "Иомиури" сонин түрүүлж  мэдээлснийг  бусад хэвлэлүүд дамжуулж байна. Уулзалт хэлэлцээний үеэр  юуны түрүүнд Номхон далайн түншлэл чөлөөт  худалдааны  гэрээний ирээдүйн хувь заяаны талаар хэлэлцэхээр  төлөвлөж  байгаа юм. АНУ-ын  Ерөнхийлөгч  Дональд Трамп  энэ гэрээнээс АНУ-ыг гаргахаа  өмнө нь  амлаж байсан. 

Тэгвэл Америкийн төрийн тэргүүний үүрэгт ажлаа хүлээн авсныхаа дараа чөлөөт худалдааны  энэ бүсээс улс  гаргах зарлиг гаргаад  байгаа юм. Мөн  Дональд Трамп, Шинзо  Абэ нарын энэ уулзалтаар дэлхийн эдийн засаг,  аюулгүй байдлын асуудлыг хөндөж хэлэлцэх нь  баттай гэж мэргэжилтнүүд  үзэж  байна.  Гэхдээ  анхны  энэ дээд хэмжээнийхээ уулзалтаас өмнө хоёр орны төр засгийн тэргүүнүүд утсаар холбоо тогтоож хэлэлцэх асуудлаа нарийн  товлох байх гэж  албаныхан баталж байна.

Японы  Ерөнхий сайд  Америкийн шинэ Ерөнхийлөгчийг тангараг өргөснийх нь дараа уулзах хүсэлтэй байгаагаа өмнө нь илэрхийлж байсан  юм. Түүнчлэн  Америкийн  Ерөнхийлөгчөөр  сонгогдсоных нь дараа  Дональд Трамптай  уулзсан  анхны гадаад  орны Засгийн газрын тэргүүн болж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Ерөнхий сайд ирэх сарын 10-нд АНУ-д айлчлахаар төлөвлөж байна   
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй