Италийн үндсэн хуулийн шүүх 2015 онд баталсан сонгуулийн хуулийн зарим заалт үндсэн хуулинд нийцэхгүй байна гэж үзэн хүчингүй болгосон байна. Тухайлбал, парламентын сонгуулийг хоёр үе шаттайгаар зохион байгуулна гэсэн заалтыг нь хүчингүй болгосон байна. Харин сонгогчдын 40 хувийн саналыг авч чадсан нам парламентын доод танхимын нийт суудлын 55 хувийг авч болох заалтыг хэвээр нь үлдээсэн байна.
Италийн сонгуулийн шинэ хуулийг 2015 оны тавдугаар сард баталсан бөгөөд өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон юм. Тус хууль нь зөвхөн парламентын төлөөлөгчдийн танхимын сонгуулийн тухай байсан юм. Тухайн үед Засгийн газрыг тэргүүлж байсан Маттео Ренци сонгуулийн хуулийн зарим заалттай холбоотой шинэтгэлийг үндсэн хуулинд оруулж чадна гэж найдаж байсан юм. Гэвч ийм өөрчлөлтүүд оруулахыг эсэргүүцэгчид бүх нийтийн санал хураалтад их байсан учир буцаагдсан юм.
Түүгээр ч зогсохгүй шинэтгэлийг эсэргүүцэгчид ялалт байгуулсан нь Италийн улс төрийн нөхцөл байдлыг хүндрүүлж орхисон юм. Ерөнхий сайд Маттео Ренци нь улс төрийн тогтвортой байдлыг хадгалахын тулд сонгуулийн хуулийг өөрчилж, улмаар үндсэн хуулинд шинэтгэл хийхээр төлөвлөж байсан нь талаар болсон юм. Парламентын одоогийн бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа ирэх 2018 онд дуусах юм. Гэвч Италийн улс төрийн намуудын ихэнх нь парламентын ээлжит бус сонгууль зохион байгуулах хүсэлтэйгээ зарлаад байна. Мөн сөрөг хүчнийхэн Сенатын танхимын сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахыг ч шаардаж байна.
| Парламентын сонгуулийг 2 үе шаттайгаар зохион байгуулах хуулийн заалтыг хүчингүй болголоо | ||
| Үзсэн: 689 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.