Шууд Chart

Аргентин цэргүүдэд зориулсан дурсгалыг сүйтгэсэн хэрэг дахин гарчээ

2017-01-26 15:57:16

Дайнд амиа алдсан Аргентин цэргүүдэд зориулсан дурсгалыг сүйтгэсэн хэрэг дахин гарсныг Фолклендын Засгийн газар эрс зэмлэн буруушааж байна.  Аргентиний Гадаад хэргийн сайд ч мөн эсэргүүцлээ илэрхийлэн Буйнос Айрес дэх Их Британийн Элчин сайдын яаманд нот бичиг гардуулж, энэ хэргийг мөрдөн шалгахыг шаардсан байна.

Түүнчлэн тэрбээр Аргентин, Их Британи улсууд 1982 оны дайнд амиа алдаж  энд оршуулсан Аргентиний 100 цэргийн цогцсыг таниулахаар  тохиролцсоны  дараа  ийм хэрэг  гарсанд  гүнээ  харуусч байгаагаа  илэрхийлсэн  байна.  

Фольклендад  энэ дайны  уршгаар амиа алдсан Аргентиний 237 цэрэг дайчныг нутаглуулсан байдаг юм.  Энд мөн  Аргентинчуудын  хувьд  ариун шүтээн  нь болсон  Луханий  дарь  эхийн  хөшөө  байдаг юм.  Гэвч   энэ  ариун шүтээнийг нь хамгаалсан шилийг нь хагалж,  гарыг  нь хугалж, нүүр царайг нь  ч харагдахааргүй болгосон байжээ. Өмнө  нь  бас  нэг бус  удаа ийм хэрэг гарч байсан бөгөөд Фолклендын  цагдаа нар  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж  байсан ч  гэмт хэрэгтнүүдийг нь илрүүлж чаддаггүй байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аргентин цэргүүдэд зориулсан дурсгалыг сүйтгэсэн хэрэг дахин гарчээ   
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй