БНХАУ-ын шинэ жил буюу бидний нэрлэж заншсанаар Хятадын цагаан сар 2 өдрийн дараа эхлэнэ. Тус улсын ард иргэд ирж буй тахиа жилээ угтан авах бэлтгэл ажлаа амжилттай дуусгажээ. Хотын төв, хөдөө орон нутаг гэлтгүй бүхий л газар улаан дэнлүү болон ирж буй тахиа жилтэй холбоотой гоёл чимэглэл өлгөсөн байна.
Энэ нь улс оронд эв нэгдэл, амар тайван байдал, гэр бүлд аз жаргал, баяр хөөр авчирдаг хэмээн бэлэгшээдэг аж. Жил бүрийн шинэ оны өмнөх өдөр “Хаврын фестиваль"-ийг зохион байгуулдаг. Фестивалийн үеэр гэр ахуй, хоол хүнсний үзэсгэлэн худалдаа болон үндэсний дуу хуур бүжгийн үзүүлбэрүүд болдог байна. Энэ нь Хятадын ард иргэдийн хувьд чухал үйл явдлуудын нэг бөгөөд Хятадын ард түмэн аль болох гэр бүлээрээ фестивальд хамтран оролцож, баяраа тэмдэглэхийг эрмэлздэг.
Тиймээс жилийн эдгээр өдрүүдэд тус орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа иргэд гэр бүлтэйгээ уулзах гэж яаран ирдэг тул зам тээврийн салбарынхан ихээхэн ачаалалтай ажилладаг. Түүнчлэн хоол хүнсээ цуглуулж буй иргэд ихэвчлэн Бээжин хотыг зорьдог бөгөөд дэлгүүрүүд уртасгасан цагаар ажиллаж, аль болох иргэдээ хүндэтгэж, үйлчлэхийг хичээдэг юм байна. Шинэ оны ширээн дээрх хоол хүнс нь хэдий чинээ арвин өнгөлөг байна төдий чинээ ирэх жилдээ өнгөтэй, өөдтэй явна гэж үздэг тул хамгийн сайн гэсэн бараа бүтээгдэхүүнийг иргэд худалдан авахыг эрмэлздэг гэнэ.














| БНХАУ тахиа жилээ угтан авахад бэлтгэж байна | ||
| Үзсэн: 1621 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.