Шууд Chart

Нэн ховор Антитер баавгай

2017-01-27 08:05:58

АНУ-ын Чикаго хотын Брүүкфилд амьтны хүрээлэнд Талум хэмээх нэртэй Антитер төрлийн баавгай зулзаглаж, бамбарууш төрсөн талаар өнгөрөгч мягмар гарагт тус хүрээлэнгийн албаныхан мэдэгджээ. Тэрээр өнгөрөгч 2016 оны 11 сарын 15-ны өдөр зулзагласан боловч эрүүл мэндийн нөхцөл байдлыг нь харгалзан үзсэний үндсэн дээр ийнхүү энэ долоо хоногт зарлаж байгаа нь энэ юм байна.

Антитер баавгай нь хамгийн ихдээ 14 жил насладаг бөгөөд ойролцоогоор 2 метрийн өндөртэй, 40 гаруй кг жинтэй байдаг. Түүнчлэн тэрээр шоргоолжин идэштэн бөгөөд өдөрт 35 мянга гаруй шоргоолж иддэг ажээ. Уг баавгай нь зөвхөн Гондурас, Бразил, Хойд Аргентина зэрэг халуун орнуудад амьдардаг нэн ховордсон амьтдын тоонд ороод байгаа юм.

Одоогоор дэлхий даяар нийт 5000 тоо толгой антитер баавгай гэх бөгөөд дэлхийн томоохон амьтдын хүрээлэнгүүд энэ төрлийн баавгайг хэрхэн үржүүлж өсгөх талаар судалж байгаа юм байна. Антитер төрлийн баавгай нь Брүүкфилд амьтны хүрээлэнд бүл нэмж буй 2 дох тохиолдлоор бүртгэгдэж байгаа нь энэ аж.





Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нэн ховор Антитер баавгай   
Үзсэн: 1660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй