Шууд Chart

АНУ, Мексикийн анхны дээд хэмжээний уулзалт цуцлагдлаа

2017-01-27 16:55:41

Мексикийн ерөнхийлөгч Пенья Ньето энэ сарын 31-ны өдөр АНУ-д хийх байсан албан ёсны айлчлалаа цуцалжээ. Тэрээр энэ тухайгаа өчигдөр цагаан ордонд мэдэгдсэн байна. Харин яагаад энэхүү айлчлалаа гэнэт цуцлах болсон талаараа ямар нэг тайлбар хийгээгүй аж. Хэрвээ төлөвлөсний дагуу ирэх долоо хоногийн Мягмар гарагт Мексикийн ерөнхийлөгч Пенья Ньето АНУ-д албан айлчлал хийсэн бол энэ нь тус 2 улсын анхны дээд хэмжээний уулзалт болох байсан юм.  

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн өмнө өгч байсан амлалтаа биелүүлж, Мексиктэй залгаа хил дээрээ хана босгох зарлиг гаргаад байгаа. Түүнчлэн хана барих зардлыг Мексик төлөх тухай тэрээр дахин мэдэгдсэн юм. Түүний энэхүү зарлиг гаргасантай холбоотойгоор Мексикийн улс төрчид, төрийн албаныхан ерөнхийлөгч Пенья Ньето-д хандаж АНУ-д хийхээр төлөвлөж байсан айлчлалаа цуцлахыг шаардаад байсан.

Тиймээс энэ бүх хүчин зүйлүүд Мексикийн ерөнхийлөгчийг айлчлалаа цуцлахад хүргэсэн байж болох юм хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачлалын урсгалыг зогсоохын тулд Мексиктэй залгаа хил дээр хана босгохоо сонгуулийн компанийн үеэрээ мэдэгдэж байсан. Ийм хана барихад ойролцоогоор 12 тэрбум америк доллар шаардлагатай хэмээн тэрээр тооцоолж байгаа хэдий ч мэргэжилтнүүд зардал нь түүнээс их байна хэмээн үзэж байгаа гэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Мексикийн анхны дээд хэмжээний уулзалт цуцлагдлаа  
Үзсэн: 3049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [77.218.240.xxx] 2017-01-28 00:13
3.2 gej tashaarsan bna. 3200km yum. meksiktei hilledeg baruun zurvasiin daguu...
Зочин [124.158.94.xxx] 2017-01-27 18:25
3.2 hon km
Зочин [14.53.29.xxx] 2017-01-27 18:21
trumpiig hiitsiinbishuu ene setguulch haha 3.2 km deer yum yariad baihiin gesen uguu haha
Зочин [103.212.118.xxx] 2017-01-27 17:47
3,2 км урт хана 12 тэрбум доллар гэнээ? Сэтгүүлчид нь хуулаад тавихдаа нягталж уншиж болдоггүй юм байх даа...

Бидэнтэй нэгдээрэй