АНУ болон Өмнөд Солонгосын армиуд хамтран жил бүр хамтарсан цэргийн бэлтгэл, сургуулилт зохион байгуулдаг. Энэ уламжлалын дагуу Өмнөд Солонгосын цэргийн арми, АНУ-ын тэнгисийн явган цэргийн хүчинтэй хамтарсан өвлийн бэлтгэл сургуулилтаа эхлүүлээд байна.
Нийслэл Сөүл хотоос 200 км-ийн зайтай орших Гангвон аймгийн уулархаг бүс нутагт 2 улсын цэргийн хүчин бэлтгэл, сургуулилтаа эхлүүлээд байгаа бөгөөд, сургуулилт нийт 2 долоо хоногийн туршид үргэлжилж ирэх сарын 3-нд дуусах юм. Энэ удаагийн өвлийн бэлтгэл сургуулилтад, цанаар гулгах чадвар эзэмшүүлэх, цасан дундаас байг олж устгах болон гардан тулааны хичээлүүд орж байгаа аж.
Түүнчлэн дайсны нутаг дэвсгэрээс нисдэг тэрэг ашиглан хэрхэн өөрийн талын цэргээ аврах талаар заах тусгай ажиллагааг зохион байгуулж байгаа хэмээн Өмнөд Солонгосын цэргийн хүчний удирдлагаас мэдээлсэн. Мөн тус сургуулилтыг удирдан явуулж байгаа АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад Маркус Карлстом эдгээр чадваруудыг хослуулан эзэмших нь цэргүүдийн хувьд ур чадвараа дээшлүүлэх томоохон боломж гэж хэлжээ. Сургуулилтанд Өмнөд Солонгосын талаас 130 цэрэг, АНУ-ын талаас 250 цэрэг хамрагдаж байгаа юм.
| Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ | ||
| Үзсэн: 1320 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.