Шууд Chart

Иордан улсын хаан Абдулла АНУ-ын засаг захиргааныхантай уулзана

2017-01-30 13:05:38

Орон нутгийн цагаар даваа гарагт Иордан улсын хаан Абдулла АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаатай албан ёсны уулзалт хийхээр болжээ. Нийслэл Вашингтон хотноо байрлах "Цагаан ордон"-д албан уулзалтууд болох бөгөөд хаан Абдуллатай тус улсын Батлан хамгаалахын сайд Жеймс Меттис, Конгрессын удирдлагууд, сенаторууд, мөн бусад удирдах дээд албан тушаалтнууд уулзах юм байна.

Харин Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү уулзалтад оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Уулзалтын үеэр хоёр тал "Исламын улс" бүлэглэлийн халдлага өсөн нэмэгдэж байгаа энэ үед Иорданы дотоодын аюулгүй байдлыг хэрхэн бэхжүүлэх талаар санал солилцох юм байна.

Иорданы хаан Абдуллагийн зүгээс хэт даврагчдын эсрэг шаталсан компанит ажил явуулах, хилийн асуудалтай холбтоо бусад нэмэлт эх үүсвэрийг хангах зэрэг асуудлаар санал солилцох төлөвтэй байна гэж олон улсын шинжээчид үзэж байна. Түүнчлэн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис энэ талаарх асуудалд илүүтэй анхаарал хандуулж, түүнчлэн нэмэлт цэргийн санхүүжилт, болон бусад цэргийн тоног төхөөрөмжийн асуудалд анхаарал хандуулна гэж найдаж буй аж. АНУ-ын хувьд Иордан улс бол гадаадын цэргийн санхүүжилтийн нэг томоохон хүлээн авагч орнуудын нэг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иордан улсын хаан Абдулла АНУ-ын засаг захиргааныхантай уулзана   
Үзсэн: 1332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй